


2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр |
Улаанбаатар хот |
Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
