Хэвлэх DOC Татаж авах
“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 234

“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг компанийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосугай.

3. “Дарханы арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлэхдээ төрийн өмчит хуулийн этгээд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр хөрөнгө, санхүү хариуцлага, хугацаа, эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын   7-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 2.10 дахь дэд заалтын “Хөдөө аж ахуйн бирж” гэсний өмнө “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ХХК, гэж нэмж, “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолын 3 дахь заалтын “дүрэм, зохион байгуулалтын бүтцийг” гэснийг “дүрмийг” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                               З.МЭНДСАЙХАН