


БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 06 Шар тохой
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН
ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж, тогтоолын хэрэгжилтийн талаар улирал тутамд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга Н.Хибатайд үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 22 ны өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.НЭРГҮЙ
