


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар А-470 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8-1/4289 тоот албан саналыг харгалзан ТУШААХ нь:
1.Хөгжлийн банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А-251 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (С.Наранцогт), Гүйцэтгэх захирал (Н.Мөнхсүх)-д даалгасугай.
4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
