

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4969 дүгээрт бүртгэсэн.
ЗХХАЭ-ийн 2021 оны 3-т нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 87 Улаанбаатар хот
“РАДИОГИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА”
БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6, 30.1.8 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
