

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4970 дугаарт бүртгэсэн.
ЗХХАЭ-ийн 2021 оны 3-т нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 88 Улаанбаатар хот
“РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА”
БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Э.АЛТАНБАГАНА
Б.БАЛГАНСҮРЭН
Ө.ЗОЛБАЯР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Э.ЭНХТУЯА
