

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4971 дүгээрт бүртгэсэн.
ЗХХАЭ-ийн 2021 оны 3-т нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 89 Улаанбаатар хот
“ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ”
БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
