Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 4982 дугаарт бүртгэсэн.

ЗХХАЭ-ийн 2021 оны 3-т нийтлэгдсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                                     Дугаар 11                                                                                                                                                    Улаанбаатар хот

НЭРИЙН ДАНСНЫ 2020 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ

ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам”, Үндэсний статистикийн хорооны 2020 оны 02/814 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2020 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 9.0 хувиар баталсугай.

2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2019 оны үлдэгдэл, 2020 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Р.Отгонжаргал)-нд даалгасугай.

 

ДАРГА                                           А.АРИУНЗАЯА