


БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 05 Шар тохой
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”,Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсний хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга Н.Хибатай –д даалгасугай.
ДАРГА С.НЭРГҮЙ
