Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 220

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаар тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                         Х.НЯМБААТАР