


2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хүний эмийн зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн болон 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-ыг нэгдүгээр, “Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 2 дахь жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийн дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3. Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт, Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 2 дахь жагсаалтад орсон эмийг үйлдвэрлэх, улсын бүртгэлд бүртгэх, импортлох зэргээр эмийн хангамжийг сайжруулж ажиллахыг үндэсний эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн дарга, захирал, эрхлэгч нарт даалгасугай.
4. Тушаалын хэрэгжилтийг хангаж, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг Эм, үйлдвэрлэл, технологийн газар (Н.Гэрэлт-Од) –т тус тус үүрэг болгосугай.
5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/350, 2018 оны А/94, 2018 оны А/330 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Т.МӨНХСАЙХАН
