


АРХАНГАЙ АЙМАГ
ИХТАМИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 06 Заанхошуу
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ
ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг. Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн малын тоо, толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
Хоёр. Тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Цэвээндорж/-д үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан “Малын тоо, толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ДАВААХҮҮ
