


БАЯНХОНГОР АЙМАГ
БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 2/16 Баянсайр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д", малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас тогтоох нь:
1.Малын тоо толгойн албан татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл "0" төгрөгөөр тогтоосугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга ІС.Энхтөр/-д даалгасугай.
ДАРГА Н.САНГИ-ОЧИР
