Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 24

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 35 дугаар тогтоолын 4 дэх заалтын 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн худалдааны байгууллагын “Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Энхтайванд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч                                                                               У.ХҮРЭЛСҮХ   

Гадаад харилцааны сайдын

үүрэг гүйцэтгэгч                                                                              Н.ЭНХТАЙВАН