

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 5059 дүгээрт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
“ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА”
БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дах хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
