

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 5060 дугаарт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 02 Улаанбаатар хот
“ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА” БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.“Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
