Хэвлэх DOC Татаж авах
Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай - Хөдөлмөр зарцуулалтын нэгж хугацааны норм

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр                                            
Улаанбаатар хот

Дугаар 13   

Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, салбарын Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/2020 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хөдөлмөр зарцуулалтын нэгж хугацааны норм” барилгын норм, дүрмийг хавсралтад дурдсанаар баталж, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

2.Батлагдсан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд мэдээллэх, сурталчлах, хэвлэн олшруулах ажлыг зохион байгуулан ажиллахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2003 оны 238 дугаар тушаал “Барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм /БНбД 83-20а-03/”, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 142 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилга сантехникийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормын нэмэлт №1” /БНбД 83-29-12/, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 44 дүгээр тушаалаар батлагдсан “Шон суурийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД 83-15-00/, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 174 дүгээр тушаал “Гэрэлтүүлэг чимэглэлийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм  /БНбД 83-27-00/”, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2003 оны 193 дугаар тушаалаар батлагдсан “Хувиарлах тохируулах аппаратур, цахилгаан машины ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД 83-23ж-03/, “Цахилгаан гэрэлтүүлэг ба шугамын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД 83-23а-03/, “35 кв ба хүртэл хүчдэлтэй кабель шугамын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД 83-23г-03/, “Цахилгаан хэрэгсэл, хэсгийг бэлтгэх ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД 83-23з-03/ барилгын норм, дүрмийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосугай.

САЙД                                     Б.МӨНХБААТАР