Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” /БНбД 31-22-21/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр                                              
Улаанбаатар хот

Дугаар 03       

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Шинжлэх ухаан техник, технологийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” /БНбД 31-22-21/ барилгын норм, дүрмийг хавсралтаар баталж, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс мөрдсүгэй.

2. Батлагдсан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т үүрэг болгосугай.

3. Батлагдсан барилгын норм, дүрмийн бүртгэлийг хөтөлж, зохих журмын дагуу олон нийтэд мэдээлэх, сурталчлах, хэвлэн олшруулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

САЙД                                     Б.МӨНХБААТАР