


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН
ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 14 Өлгий
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3 Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.21 дэх заалт, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Есболат/-д даалгасугай.
ДАРГА Х.КОСМОС
