


АРХАНГАЙ АЙМАГ
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 15 Эрдэнэбулган сум
ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Татварын ерѳнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерѳнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварын тухайн жилд ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мѳнхбат/-д даалгасугай.
ДАРГА Т.ГАНЗОРИГ
