


АРХАНГАЙ АЙМАГ
ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Дугаар 06 Баянгол сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар баталсугай
2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ю.Баасанжаргал/-д даалгасугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ДААХИДОВЧИН
