Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН

ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ

 

2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                Дугаар 13,А/57                                                                                                                                                Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.13 дахь хэсгийг үндэслэн ТОГТООН/ТУШААХ нь:

1.“Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга /Д.Даваа-Очир/, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/ нарт тус тус даалгасугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН

ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА

 

П.ДЭЛГЭРНАРАН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

 

 Ж.БОЛД

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

 

 Д.ДАВАА-ОЧИР