

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5111 дүгээрт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 10 дугаарт нийтлэгдсэн.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН
ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дугаар18 Улаанбаатар хот
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.5, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын гишүүд, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэн/хуулийн этгээдэд тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /Г.Ариунбуян/, Цагдаагийн Ерөнхий газар /Ж.Болд/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Л.Гантулга/ нарт тус тус даалгасугай.
ДАРГА С. АМАРСАЙХАН
