

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5113 дугаарт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 10 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ
ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 69 Улаанбаатар хот
“РАДИО ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ САРНИУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
АШИГЛАХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.9 дэх заалтуудыг үндэслэн тус тус ТОГТООХ нь:
1.“Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам”-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Т.НАРАНМАНДАХ
