Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 57

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д дор дурдсан агуулгатай 5.7, 5.8 дахь заалт нэмсүгэй:

      “5.7. Санхүүгийн дэмжлэгийн төрөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7-д заасан төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах хөдөлмөрт бэлтгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн сургалтын тэтгэлэг болон хувьсах зардлыг оруулж болох бөгөөд түүнийг эргэн төлөх эсэх болон бусад нөхцөл, шаардлагыг тухайн төсөл хөтөлбөрт тодорхой тусгана.

      5.8. Энэ журмын 5.7-д заасан төсөл, хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийн иргэнд сургалтын тэтгэлэг хэлбэрээр олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 1.0 сая хүртэл төгрөг байна.”

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                             А.АРИУНЗАЯА