Хэвлэх DOC Татаж авах
УЛААНХУС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

УЛААНХУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                             Дугаар 20                                                                                                               Билүү төв

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг,
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг, тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, хуульд заасан ажил, хөтөлбөрт зарцуулж ажиллахыг сумын Засаг
дарга /К.Багдаулет/-т үүрэг болгосугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

 

ДАРГА                                            М.ЕСЕНБЕК