Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн   зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр               
Улаанбаатар хот

 Дугаар А-57       

Монгол Улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн

 зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны 7 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Л.Чой-Иш)-т, зөвшөөрлийг хууль, тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн)-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

                                                                                      САЙД                         З.МЭНДСАЙХАН