Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах/

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр                         
Улаанбаатар хот

Дугаар А/31 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.   “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.   Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Ганзориг нарт даалгасугай. 

3.   Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын “Журам батлах тухай” 2011 оны 230 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.   Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /хурандаа Б.Эрхэмбаяр/-т хариуцуулсугай.

                           

                                                                                                                             САЙД                                  Г.САЙХАНБАЯР