Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр                                                                                               Дугаар А/67                                                                                                                                    Улаанбаатар хот


МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг нэгдүгээр хавсралтаар, Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний  нэгжийн тодорхойлолт”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Дотоодын мал эмнэлгийн гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтаар, “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг” дөрөвдүгээр хавсралтаар, “Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний  гэрчилгээ”-г тавдугаар хавсралтаар, “Жижиг амьтны мал эмнэлгийн гэрчилгээ-”г зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар /Б.Болдбаатар/-т даалгасугай.

3.“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааварт  нэмэлт  ѳѳрчлѳлт  орсонтой холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий  газрын  даргын  2018  оны  10  дугаар  сарын 25-ны ѳдрийн А/51 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ