


АРХАНГАЙ АЙМАГ
ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 17 Хөшөөт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2, 19 дүгээр зүйлийн
19.1.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3. дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль, журамд заасны дагуу сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /Г.Баттулга/-д үүрэг болгосугай.
З.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /П.Ганболд/, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Засаг дарга /Г.Баттулга/ нарт даалгасугай.
ДАРГА П.ГАНБОЛД
