Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр                                               
Улаанбаатар хот

Дугаар А/92    

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.    “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.    Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Шинжлэх ухааны газар /С.Мөнхбат/, Дээд боловсролын газар /Г.Батнэмэх/-т даалгасугай.

3.    Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 492 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Магистр докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/370 дугаар тушаалын 5, 6 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                 Л.ЭНХ-АМГАЛАН