


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сар 26-ны өдөр Дугаар А-90/85 Улаанбаатар хот
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 274 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 3.2 дахь хэсэг, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр тогтоол, Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 4 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Б.ЛХАГВАСҮРЭН |
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
Д.БАЯРСАЙХАН |
