Хэвлэх DOC Татаж авах
ЦЭНГЭЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

ЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                                              Дугаар 05                                                                                                                                  Цэнгэл сум

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, хуульд заасан ажил, хөтөлбөрд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Айтуган/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

 

ДАРГА:                       А.ЖАНБОТА