


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/07
Архивын аюулгүй ажиллагааны журам батлах тухай
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Архивын аюулгүй ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмыг мөрдөж ажиллахыг төрийн болон байгууллагын архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавихыг Архивын ерөнхий газар /С.Энхбаатар/-д даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
