


2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр |
Улаанбаатар хот |
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын дарга /тэргүүн комиссар З.Дашдаваа/-д зөвлөж, Тагнуулын ерөнхий газрын дарга /хурандаа П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны “Журам батлах тухай” А/114 дүгээр тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
