Хэвлэх DOC Татаж авах
Гэрээ, маягтын загвар батлах тухай /Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангахад хамтран ажиллах гэрээ/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр                                                
Улаанбаатар хот

Дугаар А/77  

Гэрээ, маягтын загвар батлах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангахад хамтран ажиллах гэрээ”-ний загварыг нэгдүгээр, “Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгслээр хангах хамгаалалтын арга хэмжээний гэрээ”-ний загварыг хоёрдугаар, “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулахад хамтран ажиллах гэрээ”-ний загварыг гуравдугаар, “Гэрч, хохирогчийг аюулгүй  газарт түр байрлуулах хамгаалалтад авах гэрээ”-ний загварыг дөрөвдүгээр, “Биечилсэн хамгаалалтын арга хэмжээний гэрээ”-ний загварыг тавдугаар, “Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /маягт 1/”-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалаар батлагдсан гэрээний загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын дарга /тэргүүн комиссар З.Дашдаваа/-д зөвлөж, Тагнуулын ерөнхий газрын дарга /хурандаа П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/88 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

                                                                                                   САЙД                       Х.НЯМБААТАР