


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар А-100 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин)-т тус тус даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
