


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 152 Улаанбаатар хот
“ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД
ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
