Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЦЭРЛЭГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ

ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр                                                                                                                                               Дугаар 04                                                                                                                                            Их хужирт

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/д/ заалт, 18.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуульд нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /П.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

3.Коронавирус /Ковид-19/-ын цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу 2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 50%-иар хөнгөлж, татвараас чөлөөлсүгэй.

4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Я.Доржжанцан/-д, тогтоолыг хэрэгжүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /П.Мөнхбат/-д тус тус даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан “Малын тоо, толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                          Я.ДОРЖЖАНЦАН