


2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр |
Улаанбаатар хот |
Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан холбогдох дүрэм, журам, зааварт өөрчлөлт оруулах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цахимаар хүргүүлж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.
4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, даатгуулагч (иргэн)-ийг хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
