Хэвлэх DOC Татаж авах
“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ  ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ  ТАВИХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр                                                                                                                     Дугаар 165                                                                                                                                              Улаанбаатар хот

“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ

ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ

ТАВИХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.“Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-д заасан хугацаанд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

ДАРГА                                   Д.БАЯРСАЙХАН