Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН МАГАДЛАН  ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ГЭРЧИЛГЭЭ  ОЛГОХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр                                                                                                                        Дугаар А/94                                                                                                                                                          Улаанбаатар хот

МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН МАГАДЛАН

ШИНЖИЛГЭЭНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ГЭРЧИЛГЭЭ

ОЛГОХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох заавар”-ыг нэгдүгээр, “Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний бичилтийн цахим загвар”-ыг хоёрдугаар, “Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээний хэвлэмэл загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох” заавар батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг үр дунтэй зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга /Б.Болдбаатар/-т даалгасугай.

3.“Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох” заавар батлагдсантай холбогдуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерѳнхий газрын Дэд дарга /С.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                    Б.ГАНЗОРИГ