


2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 01/2021 дугаар шийдвэр, Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09/478 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Барилга байгууламжийн 2020 оны үнийн индекс”-ийг хавсралтаар баталж, барилга байгууламжийн төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэхээр тогтоосугай.
2.Барилга байгууламжийн үнийн индексийг зураг, төсөв нь магадлалаар баталгаажсан хөрөнгө оруулалтын аливаа санхүүжилтэд хэрэглэхгүй болохыг дурдсугай.
3.Батлагдсан индексийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
САЙД Б.МӨНХБААТАР
