Хэвлэх DOC Татаж авах
ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр                                                                                                                  Дугаар 05                                                                                                                                                      Баянцагаан

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаас  ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр холбогдох хууль, журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт болон малын тоо толгойн албан татварт ногдуулах, төлөх, тайлагнах журамд нийцүүлэн зарцуулахыг төсвийн Ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга (П.Алтанхуяг), Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга (А.Намжилдорж), Татварын  байцаагч (М.Ванчинсүрэн) нарт үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчид, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан, албан хаагчид, иргэдэд уриалсугай.

4.Уг тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                       Ц. ЭРДЭНЭБУЛГА