Хэвлэх DOC Татаж авах
ХАНГАЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ

ХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр                                                                                                                                          Дугаар 06                                                                                                                         Хунтнуур

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн  18.1.2  “д”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа, ахуйн болон хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон  хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга /Д.Өрнөхбаяр/-д үүрэг  болгосугай.

3.Холбогдох хууль, журмын хүрээнд хяналт тавьж, зөрчил дутагдал гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг сумын Засаг дарга /Д.Өрнөхбаяр/-д даалгасугай.

4.Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  хуралдааны 2020 оны 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн  нарийн  бичгийн  дарга  /Г.Эрдэнэчулуун/-д  даалгасугай.

 

 

ХУРЛЫН ДАРГА                             Я.БАЯРАА