Хэвлэх DOC Татаж авах
ӨНДӨР-УЛААН СУМЫН ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН

ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                                                                                             Дугаар 04                                                                                                             Баянгол

ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “к” хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 , Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус  үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай.

2.Тусгай хамгаалалтанд авсан газрын хилийн заагийг хавсралтаар баталсугай.

3.Холбогдох материалыг эрх бүхий байгууллагад  хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Ю.Баасанжаргал/-д даалгасугай.

 

ДАРГА                                        Г.ДААХИДОВЧИН