


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА
ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр Дугаар А/143,А/103 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.23 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга /Д.Сэрээдорж/ нарт тус тус даалгасугай.
4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА
Ж.БОЛД |
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА
Г.ЧИНЗОРИГ |
