Хэвлэх DOC Татаж авах
ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 151

ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Оюуны өмчийн тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ”-ний 24 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                           Х.НЯМБААТАР