


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр |
Дугаар 07 |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
Прокурорын тангараг өргөх ёслолын
журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. "Прокурорын тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” (Прокурорын тангараг өргөх ёслолын журам) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ |
ХАЛТМААГИЙН БАТТУЛГА |
