


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр |
Дугаар 12 |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
Дүрэм батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Прокурорын сахилгын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ |
ХАЛТМААГИЙН БАТТУЛГА |
